“…ENDING” төгсгөлийн 10р хэсэг

image

Ариун цэврийн өрөөнд хэн нэгэн нь дуу аялана.
Жунин дотроо Юнмиг байгаасай хэмээн битүүхэндээ горьдон чимээ гарсан зүгрүү явж очиход. . . Хэн ч алга.
Жунин нүдээ анин хана налан доош суулаа. . Тэр хий юм сонсож
-Жунинаа хоолоо идээрэй гэх Юнмигийн дуу дахиад л сонсогдон, очиход мөн л хэн ч алга.

Жунин шүүгээгээ уудлан шилтэй виски гаргаж ирээд амсараар нь уулаа.

Энэ үед  усан онгоцны боомтод Ханбинд хөтлөлцөн чирэгдэх Юнми. . .

Ханбин-гуйж байна, Юнми одоо явахгүй бол дахиад эндээс гарч чадахгүй ч байж мэднэ.
Юнмигийн нүдэнд нулимс цийлэгнэнэ .
Ханбин- Жунин ч гэсэн чамайг хамгаалахын тулд явуулахыг хүссэн тийм болохоор түүний хичээл зүтгэл, найдварыг хөсөрдүүлэхгүйн тулд Юнми чи явах хэрэгтэй

Юнми энэ үгийг сонсоод зог тусах нь тэр.

Тэр одоо л бүгдийг ойлгож байна.

Яагаад Жунин өөрийг нь түлхэх болсон, яагаад түүнд муухай аашилсан, түүнээс салахыг хүссэн гээд Юнми бүгдийг ойлголоо.

Жунины хийсэн бүх зүйл Юнмигийн төлөө байсаныг эцэст нь тэр мэдлээ.
Юнмигийн хөл зогссон газараасаа хөдөлсөнгүй. Ханбин хичнээн хүчилсэн ч Юнми огт хөдөлсөнгүй.

Юнми толгойгоо өндийлгөхөд түүний нүднээс том, том дусал урсасаар байв.

Юнми-Ханбин, намайг уучилаарай. Би явж чадахгүйнэ.
Ханбин- аххх Юнми чи яагаад байгаа юм бээ
Ханбин аргаа баран эцсэн хоолойгоор ингэж хэлэхэд Юнми-Юу ч болсон хамаагүй. Би энд Жунинтай хамт байх хэрэгтэй юмшиг байна. Тэр намайг хамгаалдагтай адил би ч түүнийг хамгаалж, тэр намайг хайралдагтай адил би ч түүнийг хайрлах ёстой юмшиг байна. Ханбин уучилаарай, би Жунинд хайртай юмшиг байна. Хийсэн бүхэнд чинь баярлалаа. Баяртай

Юнми ингэж хэлээд Ханбины гарыг тавиулаад цааш гүйлээ.

Бор бошинз, хар ботинк саарал чумдамтай энэ эмэгтэй  боомтоос холдон гүйхдээ цэцэргүү тэмүүлэн нисэх шувуутай адил.

Харин Ханбин Юнмид хэлэх үг, үлдээх шалтгаан   олдсонгүй. Тэрээр онгоцон дээрээс Юнмигийн жаргалтайгаар гүйх төрхийг харан гунигтай инээмсэглэнэ.

Онгоц боомтоос хөдлөн, эрэгээс холдоход Юнми ч тэр харагдахаа болилоо.

***

Юнми Жунины гэрийн үүдэнд ирэн, гүн амьсагаа авж зоригоо чангалчихаад хаалгыг нь тогшлоо.
Хариу өгсөнгүй. Дахин тогшиход хаалга өөрөө онгойчихлоо.
Юнми дотогш ороход хүн байгаа шинж алга. Тэр цааш явсаар унтлаганы өрөөнд ороход эвдэж сүйтгэсэн эд зүйлс, нурааж буулгасан ном цаас гээд өрөө тэр замбараагүй байлаа. Шалаар архи,дарсны шил хөглөрөн энэ бүгд Жунины сэтгэлийг илчилнэ.

Буцан гарахаар зэхэхэд тагт онгорхой байхыг харан,  түүн дээр хэн нэгэн байх нь тэр.

Дөхөн очиход :

Би- ЖУНИН!

Юнми амжиж очин тагтнаас үсрэх гэж байсан Жунины цамцнаас татан үлдээв.

Юнми сандарсандаа эсвэл айсандаа ч юм уу бархиран уйлна.
Юнми-  Тэнэг минь. Яаж байгаа чинь энэ үү, Намайг явуулчихаад өөрөө амиа хорлох гэж байсан юм уу. Намайг бодсонгүй юу. Чамайг ингээд үхчихсэн бол би яах байсан юм. Намайг яа гээв

Юнми ингэж хэлэхдээ уйлсаар бараг л хашгичаж байв.
Тэр Жунины цээжрүү цохиход Жунин зөрүүлэн Юнмиг тас тэврэн.
Жунин- Уучилаарай. Миний буруу. Ингээд ч болов чамайг хамгаалахыг хүссэн. Надаас явчихвал л бүх зүйл нь сайхан, юугаар ч дутахааргүй болно гэж бодсон. Би буруу бодож байж. Одоо чамайг хаашаа ч явуулахгүй. Амлая.

5н жилийн дараа:

Эдгээр жилүүдэд их зүйл өөрчлөгдсөн. Олон саад бэрхшээл, даваа нугачаан таарсан ч тэдний хайр эцэсээ хүртэл бууж өгөөгүй.
Одоо ч мөн адил.

Би- Ким Жэхёнаа
– Заа, умма
Би-аегү, миний хүү сайхан тоглосон уу?
-ммхм. Аав хааччихсан юм?
Би- аав нь өнөөдөр ажил ихтэй байгаа болохоор ирж чадсангүй.
– аав муухай
Би- эее, Жэхёнаа. Аав нь чамд ямар их хайртай билээ дээ.
-Гэхдээ аав хэлэхдээ намайг өнөөдөр цэцэрлэгээс минь ирж авна гэсэн. Би хүүхдүүдэд аавыгаа ахлах офицер гэдгийн нь гайхуулмаар байна.
Би- Яа! Ким Жихён. Чи аавыгаа ердөө иймхэн зүйлийн төлөө цэцэрлэгээсээ авхуулахыг хүссэн юм уу
-миний буруу ээжээ “хошуугаа унжуулах”

тоглоомын талбай дээр 4, 5сартай жирэмсэн эмэгтэй бяцхан хүүтэйгээ иймхүү ярих бол нөгөө талд тэдний яриад байгаа аав ажил дээрээ эхнэр хүү хоёроо аль хэдийнээ өгүүлээд эхлэчихэж.

Жунин ажилаа үзэн яддаг.  Хийх дургүй дээ биш эхнэр хүү хоёртойгоо хамт байхыг хүсдэг болохоор.
Саяхан тэр халагдах өргөдөлөө өгч илүү бага цаг ажилладаг ажил хайхын хүссэн ч тэр чадварлаг офицер тул яамнаас түүний хүсэлтийн хүлээж аваагүй юм.

Тэр өдөрт ердөө 8хан цаг ажилладаг ч түүнд энэ үнэхээр удаан хугацаа санагддаг.

Тэдний амьдрал одоо л нэг юм жигдэрч байна.

Юнмиг явах гэж байсан, Жуниныг амиа хорлох гэж байсан өдрөөс хойш  тэд нэг л зүйлийн төлөө  эргэж буцахааргүй зүтгэх болсон. Энэ бол тэдний хайрыг бататгах хамтдаа урт удаан байх цөөн үгээр хэлвэл жаргалтай амьдрах цаг ирэх хүртэл тэвчинээ гэсэн амлалтыг бие биедээ өгсөн юм.

Эмирал  Кастриогын ачаар тэд тагнуулын ажилаасаа зугтсан. Тэд Сантеогад нуугдан амьдарч байхад цэрэг цагдаа гэлтгүй бүгд л тэднийг хайж байсан ба энэ нь тэднийг барьж баривчлах биш Ким амбаны хэргийг цагаатгасан тухай зарлигийг хэлэх гэж байсан нь юм.
Харин Жунин Юнми хоёр үүнийг нь ойлгохгүй бага зэрэг хугацаа алдсан.

Ким амбаны хэргийг үндэслэлгүй хэлс хэрэг болохыг тогтоож Ким Жунинаас хүлцэл өчин түүнд аавынх нь өв хөрөнгийг хоёр дахин нугалан шилжүүлж Жуниныг өмнөх байр суурьнд нь аваачсан.

Одоо тэд юугаар ч дутахааргүй аз жаргалтай гэр бүлүүдийн нэг болсон.

Энэ бүгдийг тэд хамтдаа тэмцэн, хамтдаа зүтгэж, хамтдаа бүтээсэн.

Жунин- Би ирлээ.
Түүнийг ингэж хэлэхэд хэдэн талаас нь үйлчлэгч нар гарч ирэн хүрэм гуталын тайлах ба дээд давхраас түүний хайртай эхнэр хүү хоёр бууж ирнэ

Хүү- ааваа
Жунин- үүүхх миний бяцхан баатар “хүүгээ тэврэн дээш хөөргөнө”
Би- аххх, унагаачихвал яах юм бээ
Жунин эхнэрээ тайвшируулан уруул дээр нь үнсэнэ.
Би- Жэхён харж байна шдээ
Хүү- зүгээрээ ээжээ, би ч гэсэн Мэрриг ингэж үнсэж үзсэн. Бас аав намайг унагаавал миний шидэт далавч гарч ирээд, би унахаасаа өмнө ниснэ.

Хүүгийн эгдүү хүргэм томоогүй үгс гэр доторхи бүх хүмүүсийг инээлгэнэ.
ENDING: Чин сэтгэлийн хайр бол төгсгөл нь заавал жаргалтай байдаг.

За ENDING маань ингээд төгслөө. Энэ хүртэл хамт байсан уншигчиддаа үнэхээр их баярлалаа 🙂

2 thoughts on ““…ENDING” төгсгөлийн 10р хэсэг

  1. Aaaaa ymar goy yum be? Ashgui Jonginii aaviig tsagaatgjeee yooo buur aimar goy bna Yunmig ingeel yvahn gj bdsn gtl ugui
    Ter uyd Yunmi john l oroitsn bol Jongin yg amia hrloh bsan bna shd gehdee l az jargaltai duussan blhoor goy bna ^_^
    Iluu goy oguulleg zndoog bicheerei ib ni bnga unshj setee sain bichj bnaa 🙂 😀 :*

Сэтгэгдэл бичих

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.