“I study in Seoul Art School” ep11 ” Бид татгалзана гэж бодсон ч . . .”

image

Хөгжимийн нэвтрүүлэг дээр надад зориулан үг хэлсэн Жинванд баярласанаа илэрхийлэхээр YG энтрүү явлаа. Өмнө хэн нэгэн хэзээ ч хөгжимийн нэвтрүүлэг дээр миний тухай ярьж байгаагүй. Дэбүт хийгээгүй байхадаа MCountdown.д нэрээ дуудуулна гэдэг бол ямар ч траиныд тохиолдоод байхааргүй том аз.

Баярласандаа орноосоо сугаран харайж нүүрээ ч угаалгүй хувцасаа өмсөн эмнэлэгээсээ гарлаа.

Зохиогчийн талаас: Бүри ингэж хөөрч догдолж явахдаа урьд шөнө Сэүний унагаасан хэтэвчийг анзаарсангүй. Харин Сэүн хэтэвчээ алга болсоныг ч анзаарах сөхөөгүй захирал мэнэжирүүддээ загинуулж байлаа.

– Чи юу хийсэнээ ойлгож байна уу?

-Бид ямар их сандарсан гээч?

-Хэл үггүй бүхэл бүтэн тоглолтоо хаяад явж болох уу? 

Сэүнд уучилаарай гэх үгнээс өөр үг байсангүй. Тэднийг ингэж байх зуур хуралын өрөөнд Сүүман захирал орж ирлээ.

Сүүман- за одоо болно.

-Захиралаа гэхдээ Сэүнд сайн ойлгуулахгүй бол… “Сүүман захирал үгийн таслах” 

Сүүман- Сэүнээ одоо явж амар, бас Бид гэрэлсэн шоундаа сайн бэлдээрэй.

Сэүн- за захиралаа.

Сэүнийг өрөөнөөс гарч явсаны дараа

– Захиралаа  Сэүн Бид гэрэлсэн шоунд  ороход арай эрт юм биш үү

-Тиймээ захиралаа, Эксо эд хүчээ авч байна. Энэ үед Сэүнийг Вижиэмд оруулвал фэн охидуудын тоо цөөрөх байх 

Сүүман- Бүр илүү нэр хүнд нь өсөж ч болох юм.

-Юу?

-Яаж?

Сүүман-надад бодсон юм байгаа болохоор та нар СүпэрЖуниорын шинэ албумд л санаа тавь.

***

Эзэнгүй түрүүвч Бүригийн өрөөний шалан дээр хэвтсээр…
Сувилагч орж ирэн цэвэрлэгээ хийх гэж байхдаа л түрүүвчийг анзаарав. Тэр хэдий дээд зэрэглэлийн эмнэлэг байсан ч сувилагч нар дээд зэрэглэлийн байх нь юу  л бол. Тэр тусамаа мөнгөтэй түрүүвч олчихоод байж зүгээр эргүүлээд өгнө гэдэг үлгэр дээр  л гарч болох юм.

Сувилагч түрүүвчийг нээхдээ Бүригийн зурагийг олж харав. Тэр энийг Бүригийн түрүүвч байна гэж бодсон ч давхар халааснуудад нь У Сэүн гэсэн иргэний цахим карт, банкны карт, жолооны үнэмлэх байх нь тэр.
Сувилагч ч гэсэн Эксогын Фэн байсан нь улам асуудал болсон.

Хэн нэгэн түүний нэрийг дуудан цэвэрлэгээ хийж байсан өрөөнд орж ирэхэд сувилагч өнөөх үнэт олдвороо энгэрлүүгээ хийж амжив.

Хэрэв тэр Эксогын фэн биш байсан бол Сэүн эсвэл Бүриг сүрдүүлэн мөнгө нэхэх байсан. Гэвч тэр тэгэх ухаантай хүн биш байсан болоохоор шууд л фэн саитуудаар тараалаа.

Энэ үед YG ent-д

Би- Жинван!!

Жинван – өө Бүри

хэн хэнийх нь нүүрэнд инээмсэглэл тодрон удаан уулзаагүй  хүнтэйгээ уулзсан мэт .

Бобби- Умо умо мэдэхгүй хүн харвал та хоёрыг шинэхэн хосууд  гэхээр байна.

Жинван- амаа татаа

Бобби- Ойлголоо би амаа хамхилаа. Зза би түрүүлээд явж байв араас ирээрэй.

Жинван намайг дагуулан бэлтгэлийн өрөөндөө орлоо.

Жинван- Миний хэлсэн үгийг сонссон биз дээ

Би- мхмм. Тийм сайхан үг хэлж байхад сонсохгүй бол алдас болох биз

Жинван- таалагдсан бол болоодоо 

Болсон явдал:
Хөгжимийн нэвтрүүлэг дээр Аикон анхны ялалтаа аван ахлагч буюу Ханбин фэнүүддээ зориулан үг хэлсэний дараа Жинван Бүрид зориулж

Жинван- мөн миний сайн найз, дэмжигч, туслагч, эрч хүч, витамин минь болсон Бүридээ баярлалаа. Мундаг бэлтгэгдэгч болоод ирээдүйд YG энтийн нэрийг дэлхийд цуурайтуулаарай. Чи чаднаа fighting!!

Жинван Бүри хоёр бэлтгэлийн өрөөнд энэ мэтчилэн ярин инээлдэж байхад Дана орж ирэх нь тэр.
Дана бол хөөрхөн, аидолуудаас ч дутахааргүй бие хаатай. Мөн тэр Winner Сун Минугын дүү гэдгээр нь хүмүүс андахгүй.

Дана Жинваны нэрийг дуудсаар орж ирэмэгцээ надруу духаараа муухай харж харин Жинванруу малийна.

Дана- убба хоолоо идээгүй биздээ. Би таньд хоол авчирсан.

Жинван- яанаа уучилаарай Дана, Бүри бид 2 хамт хоол идэхээр гарах гэж байдаг

Дана-юу?? убба, өчигдөр хийсэн үйлдэлдээ гэмшээд хар өглөөгүүр босоод таньд хоол бэлдээд ирж байхад.

Би- тийм ээ Жинван чамд зориулж бэлтгээд ирсэн байхад ингээд буцааж болохгүй байх.

Жинван- чи ч бас идээгүй биз дээ, хамт идэе.

Дана-уучилаарай убба надад 2хон савх байгаа.

Би- үгүйээ би зүгээр, эм уух цаг ч болчихож эмнэлэгрүүгээ явахгүй бол болохгүй

Жинван-Ойлголоо, болгоомжтой яваарай.

Бүри бэлтгэлийн өрөөнөөс гарахаар хаалганы зүг явахдаа тэдний ярьж буй зүйлийг санамсаргүйгээр сонсчихлоо.

Дана- өчигдөр уучилаарай

Жинван-зүгээр ээ

Дана- Гэхдээ убба таны гэдэсний булчин  “Жинваны гэдсэнд хүрэх”

Жинван- хөөе яаж байна аа.

Дана-аегү, өчигдөр зүгээр бариулаад л байж байсан байж.

Дана энэ үгийг хэлэхдээ зориудаар Бүригийн чихэнд дуулдахаар чанга хэлсэнийг Жинван ойлгосонгүй.

Үнэндээ Данагын яриад байгаа зүйл их энгийн тэр өчигдөр  согтчихсон байсан. Мину байхгүй болохоор Данаг гэрт нь хүргэж өгөх үүрэг Жинванд ноогдсон. Жинван Данаг хүргэж өгөхөөр явж байхад Дана хэргээр Жинваны цамцруу вино асгачихсан. Тэр согтуу мэт жүжиглэн Жинваны цамцыг арчинхдаа abs.д нь хүрсэн хэрэг. 

YG ent-ээс гарахаар явж байхад Ян захиралын туслах ирэн захирал өрөөндөө дуудсаныг хэллээ.

Ян захиралын өрөөнд:

Ян захирал- өө Бүри, зүгээр үү

Би-тийм ээ, одоо гайгүй болсон.

Ян захирал- би сургуулийн чинь захиралыг нэлээн донгодчихсон. Хариуцлагагүй хүн шүү.

Би-захирал ч бас ийм юм болчихоно гэж санаагүй байх. 

Ян захирал- Чамруу явуулсан урилагыг авсан уу ?

Бүри энэ мөчид л өглөө задлах гэж байсан урилагаа саналаа

Би-аан ирсэн гэхдээ уншиж амжаагүй л байна.

Ян захирал- Тэр урилга Бид гэрэлсэн шоуны урилга. Бид татгалзана гэж бодсон ч яаж ч болохооргүй нөхцөлд орчихлоо.

Би-ямар нөхцөлд орчихлоо гэж?

Ян захирал- Чиний портнер чинь Эксо Сэүн.

Би-  O.O Сэ.э.ү.үн?

Ян захирал- Татгалзсан хариу мэдэгдэл хийх гэж байсан ч Эксо Сэүний түрүүвчинд чиний зураг байсан мэдээлэл тарчихаж. Бүр баримттайгаа. Ингэхэд чи тэрэнтэй ямар холбоотой юм?

Би- А.аан ю.юуу бид хоёр чинь багын найзууд байгаа юм аа

Ян захирал- тийм үү? Гэсэнч энэ мэдээ Allkpop, Koreaboo, Soonpy зэрэг том том саитуудад тараагдчихсан. Энэ мэдээг хүмүүсд буруугаар ойлгуулахгүйн тулд ВиЖиЭм шоуны зураг байсан гэхээс өөр аргагүй болчихлоо. Бүри тэгэхээр чи зөвшөөрөх хэрэгтэй байна. 

Сылги байгаа болохоор Данаг нээх их оруулж ирэхгүй ээ Жинваны фэнүүд тайван байж болно.  
За тгд дараагын хэсгээс ВиЖиЭм орж ирэх нь бншдээ.
Сэтгэгдэлээ үлдээхээ мартваа! 🙂

8 thoughts on ““I study in Seoul Art School” ep11 ” Бид татгалзана гэж бодсон ч . . .”

Сэтгэгдэл бичих

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.