“I study in Seoul Art School” ep14 “Би бүгдийг ойлгож байгаа ч хүмүүс үүнд итгэхгүй”

image

Бобби- Яа!! Одоо бидэнд ийм юм хийгээд сууж байх цаг байхгүй. Чи Бүригийн толгойг бүр мөсөн эргүүлэхээр шийдээ юу? Анх чи зүгээр л SM.ийн охидууд ямар байдагийг үзье гэж байсан. Одоо тоглоом чинь дуусах болсон юм биш үү?? 

Бүри өгөх гэж байсан цамцаа шалан дээр унагаахад Жинван Бобби эргэж харан. . .

Жинван- Б.Бү.р.ри

Бүри цамцаа унагаасан чигтээ өрөөнөөс гүйн гарлаа. Бобби амаа барин харин Жинван Бүригийн араас гүйнэ.

Жинван- Бүри би тайлбарлая. . .

Жинван Бүриг гүйцэж ирээд урд нь хөндөлсөн явуулахгүй байхыг хичээнэ.

Жинван- Боббигийн ярьсан зүйл юу вэ гэхээр. . . Бүри намайг сонс л доо гуйж байна.

Тэд ингэж явсаар энтийн үүдэнд ирж Бүри хаалгаар гараад явчихлаа. МАМА болтол ямар ч аидол, рүүкие нар энтээс гарахгүй гэсэн Ян захиралын тушаалаар үүдний хамгаалагч нар Жинваны гаргасангүй.
Жинван хий дэмий араас нь орилон хоцорлоо.

* * *

Энэ үед :  Эксо Сэүний IG шинэчлэлт-
Урьд шөнө хамт байсанд баярлалаа. Хятадаас ирэхдээ бэлэг авчирнаа
. . . гэх тайлбартай Бүригийн папараци зураг байлаа.

Мэдээж фэн охидууд ямар вэ гэдгийг 6н настай жаалууд ч мэднэ. Тэд Бүри Сэүн хоёрт баяр хүргэе гэх нь юу л бол.  Яг л галзуурах гэж буй бух шиг Бүрирүү дайрч давшилах биз. 

Коммент хэсэгт :
-Тэд Wgmд орж байгаа гэсэн. Wgm.н хосууд шоунаас гадуур харьцдаг болоо юу ??

-Зальтай үнэг манай гэнэн цайлган ахыг. . .

-Урьд шөнө? тэд унтсан хэрэг үү?

Энэ тухай Бүри юу ч мэдээгүй. Тэр гүн бодол орон, мөн Жинваныг үзэн ядсаар нэг мэдэхэд дормынхоо үүдэнд ирчихэж.

* * *

Нарны туяа зовиуртай гэх чинь дээрээс төөнөхөд Бүри сая л сэрж гадуур хувцасаа тайлалгүй унтсанаа анзаарав.

Орноосоо босож амжаагүй байхад сэрүүлэг мэт Ян захиралын дуудлага утсанд нь ирлээ. 

Би- Байна.

Ян захирал-Яг одоо миний өрөөнд хүрээд ир

Би-ойлголоо.

утасаа таслан нүүр амаа янзалчихаад такси дуудан энтийг зорьлоо. Таксинд суун явахдаа л Ян захирлын дуудсан шалтгааныг мэдлээ. Дахиад л нэг түгшүүртэй асуудал. . .

Энтрүү орж ирмэгц л хүмүүс надруу  харж ам амандаа жиг жуг хийн шивнэлдэцгээнэ.

Ян захирлын өрөөнд орж ирэн “суу” гэх дохиогоор зочидын буйдан дээр суулаа. Бид 5н минут хэртээ дуугүй байцгаасны эцэст тэр чимээгүй байдлыг эвдэн

Ян захирал- Мэдсэн л биздээ

Би-тийм ээ, гэхдээ. . .

Ян захирал- менежирээс чинь дуулсаан. У Сэүн халуун кофенд түлэгдсэн гэлүү.

Би- хүнд бишээ. Тэрнээс болоод л Сэүнийг түшин дагаж явсаар . . .

Ян захирал 2дах удаагаа Бүригийн тайлбарыг таслан.

Ян захирал- Би бүгдийг ойлгож байгаа ч хүмүүс үүнд итгэхгүй. Тэд чамайг л буруутай юмшиг дайрч давшилна. Урлаг ямар хэрцгий зүйл болохыг чи мэдэж байгаа байх

Ян захирал хэсэг бодол хийлсэнээ-Нэг хэсэгтээ гэртээ амарч бай. Одоо явж болно.

Би-Гэхдээ би бэлтгэлээ хийх хэрэгтээ.

Ян- удаахгүй дуудах болохоор санаа зоволтгүй, асуудал намжтал түр хүлээж бай

Бүриг өрөөнөөс гармагц Ян захирал гараа атган-Сүүманы гөлөгнүүд дандаа надад гай удаж  байх юм. . .

Бүри дормруугаа очилгүй шууд Инчон явах автобусанд суулаа. Саравчтай малгай дарж өмссөн болохоор хүмүүс түүнийг анзаарсангүй. Тэглээ ч фэнүүд ийм газруудаар яваад байдаггүй.

Модод хэсэг хэсгээрээ сөөлжлөн зөрнө. Өвлийн жиндүү салхи аль хэдийн эхэлчихэж.  Ингээд л цагийг зогсоочихдог бол сайхнаа. Жинвантай ч тэр Сэүнтээ ч тэр ахиад уулзахгүй. YG, SM аль руу нь ч дахиад зүглэхгүй. Юу ч бодолгүй яг ингээд л яваад байх юмсан.

Бүри автобусны цонхыг нээн ийн бодосоор нэг мэдэхэд Инчонд ирлээ.
Оройн 10 болсон ч кофе шоп нь нээлттэй байлаа. Бүри гэрийхнийхээ санааг зовоохгүй гэсэндээ хүчээр нүүрэндээ инээмсэглэл тодруулан дотогш  явж ороход

Аав- Өө Бүри

Ээж-Миний охин дахиад амарч яваа юм уу?

Кофе шоп нь ачаалал ихтэй байдаг нь сайн хэрэг болж, тэд юу болсоныг мэдээгүй байх нь.

Бүри худлаа ярин гэрийхнийгээ аргацааллаа. Бүри энэ хэргээс болж аидол болж чадахгүй ч байж мэднэ. Тэгвэл түүний гэрийнхэн яах бол ингэж их хичээж ажиллаж байгаа шалтгаан нь Бүри шүү дээ.

Өглөө эртлэн босож ээжтэйгээ хамт кофе шопоо нээлээ.
Аидол болж чадахгүй бол сайхан кофе найруулж сураад энүүгээр амьдарч болох л юм байна гэсэн бодолоор  сэтгэлээ дэвтээнэ.

Ээж- аирпорт салбарт авга ах чинь ажиллаж байгаа, энэ кофены үрийг авга ахдаа хүргээд өгчих

Би-За. Ингэхэд авга ах найз бүсгүйтэй болж байна уу

Ээж-танилцах уулзалтанд яв гэхээр ажил ихтэй байна гэж шалтаглаад явж өгөхгүй юм. Ингэсээр байтал 40 гарлаа. Цаашдаа яаж амьдрах юм болдоо

Би-надтай хамт кофе шопоо ажилуулахад л болно шдээ

Ээж-Юу гэж дээ. Чи чинь мундаг алдартай дуучин болох хүн. Манай гэрийн ганц найдвар байж яалаа гэж кофены үр нүдэн суух вэ дээ

Би- за ойлголоо явчихаад ирье.

гэж хэлэн савласан кофены үрээ аван аирпортруу явлаа. Ам алдах шахсан ч азаар ээж нь гадарласан ч гүй. 

Аирпорт дээр ирэхэд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Бүри юу болж байгааг мэдэхгүй гайхан олны дунд сүлжин явсаар зог тусах нь тэр.

Тэр Эксог хятадаас ирж байгааг мэдээгүй. Тэрнээс илүү энд фэн охидууд дүүрэн байгаа нь Бүригийн өвдөгийг чичгэнэтэл айлгаж байв.

Малгайгаа доош даран буцан явах гэтэл хэн нэг чанга дуугаар түүнийг дуудах нь сонсогдлоо. Энэ бол Эксо Сэүний аймшигт фэн охидууд. 

-МӨН БАЙНА. МАНАЙ МАГНЭ УББАГИЙН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛСЭН ОХИН

энэ хэдхэн үг олны анхаарлыг татан ихэнх хүмүүсийг Бүригийн зүг төвлөрүүлж орхилоо.

Бүри сандарсандаа, айсандаа барьж байсан кофены үрээ унагааж орхилоо.

Түүнийг ингэж байх зуур фэн охидууд аль хэдийн түүнийг тойрон зогсоод амжиж.

Бүри яахаа мэдэхгүй салганана.

-МАНАЙ АХ НАРТ ОЙРТВОЛ ЯМАР БАЙДАГИЙГ ЭНЭ МУУД МЭДРҮҮЛЭЭД ӨГЬЕ Л ДӨӨ.

Харамсалтай нь аирпортын цагдаа нар бүгд Эксог хамгаалан, онгоцны буудлаас эсэн мэнд гаргахаар ажилаж байлаа.

Бүриг тойрох хүмүүс улам олширч тойрог томрохын хэрээр сул явж байсан хүмүүсийн анхаарлыг ч мөн татна.

Чэн-Тэр юу вэ?

-Аль? гэх гишүүдийн дуугаар Сэүн ч гэсэн тойрон зогсох хүмүүсд анхаарлаа хандуулж явсаар Бүриг олж харлаа. Тэр сая л өөрийнх нь болгоомжгүй үйлдэл ямар том асуудал болсоныг ойлгон  цагдаа нарын дундуур гаран Бүри дээр очих гэсэн боловч Сухо бугуйнаас нь татан болиуллаа.

Сэүн гараа татахыг хүссэн ч Сухо түүний нүдрүү эгцлэн харж толгой сэгсэрлээ. Сухо түүнийг Бүри дээр очвол асуудал улам томроно гэдгийг Сэүнд ойлгуулсан нь энэ.

Харин Бүри яахаа мэдэхгүй шал гөлрөн зогсоход тойрон хүрээлэх  хүмүүсийн дундаас нэг нь идэж байсан мөхөөлдөсөө шидэх нь тэр.

Бүри бага зэрэг хажуулдан бултаж чадлаа. Мөхөөлдөс Бүригийн арын хананд очин наалдан доош гулссаар уналаа.

Бүригийн нүднээс нулимс цийлэгнэнэ. Тэр анх удаа ийм сул дороо байдалд орж байгаа нь энэ. Гэвч тэр нулимсаа залгихийг хүсэж байлаа.

Дараагийн охин ууж байсан усныхаа бөглөөг нь аван Бүрирүү шидэхэд хэн нэгэн Бүригийн урдуур орон түүнийг тэвэрлээ. Усны сав өнөөх хүний нурууг онон савтай ус нь цамцыг нь норгон газар уналаа.

Толгойгоо өндийн харвал өнөөх хүн саравчтай малгай маск зүүсэн байх бөгөөд  бусад хүмүүс мэдэхгүй байж болох ч Бүри сайн таниж байлаа.

Бүри аврагчийнхаа нүдрүү ширтэн түүний нүдний доорх мэнгэ  ийм сэтгэл татам байхыг анх удаа л анзаарлаа.

Энэ баатар хэн бэ нтр за бараг ойлгомжтой биздээ Айконикууд андахгүй байх. Бас админых нь бие гайгүй болсоон. Тэгэхээр яах нь байхнав. Өгүүллэгээ удаахгүй байх нь. Бас сэтгэгдэл арай л урамгүй юмаа. Хандалт сайн мөртлөө сэт 10ч хүрэхгүй 9гээд л гацчих юм. Устгадаг ч  юмуу гэж бодож байгаад нэг мөсөн дуусгахаар боллоо. Гэхдээ яаж мэдэхэв нэг өдөр муухай ааш хөдлөөд бүгдийн устгачихсан ч байж магадгүй шүү. За тгд удаасанд уучилаарай бас намайг ойлгоорой :))

12 thoughts on ““I study in Seoul Art School” ep14 “Би бүгдийг ойлгож байгаа ч хүмүүс үүнд итгэхгүй”

  1. жинваааанн хайрууушкооооо ёоо сэүн муу тэнэг намайг ингэж зовоогоод хмм болиоо боль сухотойгоо хол яв би энд живан тайгаа жарганаа :3

  2. Yoooy ene igulleg bi bur yag ooroo buri l hum shig medreh yum odoo yanaa sehun bolomjoo aldchihlaaa anhnaasa l yang zahiral tenegtej gai bologui bol sehunteige saixan jargah bsan bhgui yu odoo tged jinhwani talar humus mdegui ch yaj tailbarlah bolj bna unen goy ogulleg shu amjilt admina

  3. Jinwhanie :)))) ♥♥♥ hair ymaa ene hurtel hurj ireed hamgaalj bdg 🙂 bobby muu sul amtai dalchgar yah gj tgej heldeg bnaa est nre tsu2 ydaj bhd ene sehun ch bas yuvdee =,= yah gj tgej helj bgn boloo gue idol hun bj imerhu zuiliig medej bmar ym aaahhh yss ch hetsuu eedreetei ymbdee

  4. jinantai niiley jinantai niiley💕💕fanudin ene zan n neg talasa manai hund ashigtai blashu hahaha sehunes odoo haritsaagaa taslah hrgtei zgr odo manai jinhwan avad zugtaasai ugui bol ym shiduled bvl uvdunshde 😭😭💕yriltsah bolmj oldson dr n sn yriltsad avasai manai 2. ta ene ugullegig ustgaj blhguishu tgvl bi brg galzurah bh ydhda ndd zoriulad l bished baij bolnoshde jhshg amjilt❤👏

Сэтгэгдэл бичих

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.