“I study in Seoul Art School” ep13 Одоо тоглоом чинь дуусах болсон юм биш үү??

image

Найруулагч- за одоо kiss scen

-We got married season 38 дүбл 5ийн нэг 
Ready action!!!

Шоу эхэлсэнээс хойш энийг яаж хийнэ дээ гэж санаа зовж байсан. Давахгүй гэсэн даваагаа долоо давдагаа гэхчээр  хийх цаг нь иржээ.
Сэүний уруул миний уруул аажим аажим ойртон нийлэхэд Сэүн ханиалгана.

Би-новш “бувтнах”

* * *

Сэүн жоготой гэх чинь надруу инээгээд уруул хүрэн үнсэлцсэний дараа санаатайгаар ханиалгах, найтых гэх мэтээр зураг авалтыг бүтэлгүйтүүлж байлаа.

Найруулагч- за одоо 12дах удаагынх бүтэхгүй бол зураг авалтаа зогсооё

Дүбл дугаран Сэүн бид хоёр үйл хөдөлгөөн, үг хэллэгээ дахин давтана. 

Энэ удаагынх өмнөхүүдээсээ тэс өөр байлаа. Сэүн ч тэр би ч тэр найруулагчын сүүлийнх гэж хэлсэн үгийг алдахыг хүссэнгүй.

Би нүдээ анин өлмийгөө өргөнө. Харин Сэүн надруу доош бөхийж хоёр гараараа хацарнаас минь бариад намайг өөртөө улам ойртуулан нүдээ анина.

Жимсний үнэртэй зөөлхөн уруул урууланд минь хүрж, биеэр цахилгаан цахих шиг эрвэгнэнэ.

Найруулагч- Stop!!…авсан 

Найруулагч дохио өгсөнөөс хойш 5 секунт хэртээ бид хоёр байрнаасаа хөдөлсөнгүй.

Болохгүй гэдэгээ ухааран, сандарсандаа Сэүний цээжрүү түлхчихлээ.

* * *

Өнөөдрийн сүүлийн зураг авалт  ЭсЭм энтэртайнмент-д явагдана.
Энэ нь шоуны сүйт бүсгүй болох Бүри сүйт залуу болох Сэүний энтэртайнменттай танилцаж байгаагаар авхуулах зураг авалт юм.
Эхлээд арын ажилчид амралтын өрөөнд техник тоног төхөөрөмжөө суурилуулан дараа нь ЭсЭм энтэртайнментын зарим нэг уран бүтээлчид орж ирэн байраа эзэлнэ. Эцэст нь найруулагчын бэлэн болсон гэх дохиогоор гол дүрийн хоёр маань орж ирэх юм. 

15 настай байхадаа орж ирж байсан энтэртайнмент их өөрчлөгдөж ээ. Захирал зөвшөөрдөггүй байсан болохоор дуртай үедээ ирж чадахгүй, хамгийн сүүлд гэхэд л 3 жилийн өмнө л энэ таунд орж ирж байж.

Сэүн бид хоёрыг орж ирэхэд амралтын өрөөнд Сүпэржуниор Хичол, Хэнри, Эксо Сухо, Кёнсуу, Шиүмин, Чэн Сунёоншидэ Хюёон Юри, Шаиний Тэмин Жунхён Рэдвэлвэт Сылги Еэри нар байх бөгөөд бид хоёрыг орж ирэхийн өмнө тэд өөр өөрийн гэсэн зүйлсээ хийж байгаагаар зураг эхэллээ.

Сэүн орж ирэн- Сайн байцгаана уу?

Би- Сайн байцгаана уу?

Хичол- Юу вэ “гэнэдэж байгаа мэт царайлах”

Хюёон- вуаа Бид гэрэлсэн шоу?

Жунхён- Хоо манай бэр

Би- Сайн байна уу? “бөхийх”

Тэд ээлж ээлжээрээ надтай мөн Сэүнтэй бөхөлзөн мэндэлсэнээр эхний зураг дуусаж хоёрдах зураг буюу бид ярилцахаар тэдний дунд амралтын өрөөний буйдан дээр суун дүбл дугаралаа. 

Хэнри- Анх Сэүнтэй орж байгааг нь хараад шууд л Вуаа  гэж хэлсэн, үнэхээр хөөрхөн. . .

Би-баярлалаа “улайх”

Тэмин- манай Сэүн чинь дэбүт хийх цагийн л Вижиэмд орно гэж ярьдаг байсан хүн 

Сэүн- Хён!! боль л доо “ичих”

Хюёон- Ингээд манай энт чинь YGгийн бэртэй болж байгаа юм биз дээ

Юри- дэбүт хийгээгүй гэхэд хөөрхөн юм аа. Олжан байсан юм уу?

Би- тийм ээ.

Жунхён- Тийм байх аа, өөр нэг газар харсан царай байсан юм.

Еэри- туслаж дэмжиж байгаарай онни

Би- “бөхийх” 

Бид ингэж ярих зуур ганц  л хүн дуунүй сууж байв. Тэр мэдээж Сылги. Камернаас гадуур надруу муухай харж, камер тулж ирмэгц худлаа инээх царай. . .

Зураг авалт ийнхүү явсаар ид өрнөж байхад туслах ажилтан халуун кофе оруулж ирэн ширээн дээр тавив.

Энэ үед Сылги шоуг зогсоох санаагаа олж.
Тэрээр халуун кофег авах гэж байхдаа санамсаргүй мэт санаатайгаар Бүри дээр асгахаар төлөвлөнө.

Харамсалтай нь түүний үйлдэл сансанаар нь болсонгүй. Бүри дээр кофе асгарах явцад Сэүн Бүриг түлхэж амжилаа.

Азаар Бүри гэмтсэнгүй. Харин Сэүний хөл цас халуун кофенд бага зэрэг түлэгдэж.

Зураг авалтын багийнхан сандралдаж бужигнана.

Сэүн Сылгиг санаатайгаар ийм зүйл хийсэнийг мэдэж байгаа. Гэвч тэр хэлэхийг хүссэнгүй.

Сэүн нэг гараараа менежирээрээ, нөгөө гараагаа Бүригээс түшин машиндаа суун эмнэлэгрүү явцгаав.

Бүри  өөрийг нь авран өмнөөс нь бэртсэн Сэүнд цааргалаж чадсангүй хамтдаа эмнэлэг явцгаана.

Машинд:

Энтийн эмч шуурхай ирэн эмнэлэн хүртэл анхны тусламж үзүүлж байв.

эмч- за одоо гайгүй, гэхдээ эмнэлэгт очоод гентгэн авхуулчих

Сэүн- гэртээ харьмаар байна. Жолоогоо эргүүл.

Эмч- юу ч гэсэн эмнэлэг. . .

Сэүн үгийг нь гүйцээлгүй – Жолоогоо эргүүл гэхийг сонссонгүй юу?

Сэүн дуугаа өндөрсгөн эмчийн хэлсэнийг үл тоон жолоочыг захирангуйлна.

Үнэндээ энэ л Сэүний жинхэнэ төрх. Шоуны үед, камерийн хажууд даруу дөлгөөн ичимхий залуугын үнэн төрх нь энэ.

Явсаар харанхуй болж бид ч зорьсон газараа хүрлээ.Сөүлээс холгүй ой модтой ойролцоо 2 давхар байшин.
Хашаагаар нь ороход Сэүний гэрийн хамгаалагч бололтой хижээл насны эр хаалга нээн бидэнд үйлчилнэ.

Эмч замдаа буусан учираас би Сэүн жолооч мөн менежирээс өөр хүн байсангүй. . .

Бүри Сэүнийг түшин гэрт нь оруулах зуур Сэүн болон түүний менежир хоорондоо нүдээрээ дохилцоод авсаныг Бүри анзаарсангүй.

Менежир- уучилаарай Бүри, би яаралтай явах ажилтай болчихлоо чи түр Сэүнд хань болоод байж байгаач.
Би- юу .б.би

Бүриг хариу хэлэхийн завдалгүй Менежир машиндаа суун жолоочтойгоо явчихлаа.

Бүри Сэүнийг түшсэндээ арга буюу ардаас нь гүйж чадсангүй.

Том тохилог дээрээ мансардтай хувийн хаус. . . 

Сэүнийг буйдан дээр суулгачихаад нүдээрээ өрөөг гүйлгэн харвал яг л жаахан хүүхдийн өрөө шиг  тавиур  дээр нь машин буу сэлэм тэр ч байтугай хүүхэлдэйн киноны баатрууд, Гоку зэрэг байлаа.

Инээд хүрэн инээдээ барихийг хичээнэ. Сэүн ч үүнийг мэдсэн бололтой улайж, үе үе хоолойгоо засна.

Бид ойр зуурын юм ярилцан цай ууж суусаар нэг мэдэхэд шөнийн 4н цаг болсон байв.

Хаалга дуугаран менежир ч ирлээ.

Сэүнд баяртай гэж хэлээд түүний менежиртэй  хамт сөүлрүү яван дотуур байрандаа биш YG building-ийн гадаа буулаа.

Ян захиралтай уулзангаа Жинваны нөмрүүлж үлдээсэн цамцыг өгөхөөр Вааяжид ирэн эхлээд Аиконы бэлтгэлийн өрөөгөөр шагайлаа.

Хүмүүсийн унтаж байдаг өглөөний 6н цагт Вааяжи энтд үд дунд мэт л хөл хөдөлгөөн ихтэй байв.  Учир нь удахгүй болох МАМАд бэлдэж байгаа нь энэ.

Аиконы бэлтгэлийн өрөөгөөр шагайхад ашгүй Жинван байна. Ганцаараа биш Боббитой хамт.

Жинван цаасан од хийн томоо гэх чинь зүрхэн саванд хайрцаглана. Яах гэж байгааг нь асуухаар инээмсэглэн орох гэтэл Боббигийн хэлсэн үгэнд зог тусав.

Бобби- Яа!! Одоо бидэнд ийм юм хийгээд сууж байх цаг байхгүй. Чи Бүригийн толгойг бүр мөсөн эргүүлэхээр шийдээ юу? Анх чи зүгээр л эсэмийн охидууд ямар байдагийг үзье гэж байсан. Одоо тоглоом чинь дуусах болсон юм биш үү?? 

Бүри өгөх гэж байсан цамцаа шалан дээр унагаахад Жинван Бобби эргэж харан. . .

Жинван- Б.Бү.р.ри

Уудаасанд уучилаарай. Админых нь бие ойрд жаахан тааруу байгаад оруулж чадсангүй ээ. Дараагын хэсэг 10сэт.н дараа. Бас Сэүний талынхан байна уу? нэг харчихмаар байх юм :3

9 thoughts on ““I study in Seoul Art School” ep13 Одоо тоглоом чинь дуусах болсон юм биш үү??

  1. Tng babi >< durgui hurchihlee bur :/ tgd bas sehuntei zavaral -_- jinhwanii %d uneher hetsu nuhtsul bdl uuschihleeshd uilmar yma. Uri jinannie daa handaj helhed naad burigaa hay hahhahaha sehuntein yvul zgr jinny gj shine dur gargaj ired gol dur bolgod gerluuulchiheylde jjang > zza ghde bas adminaa zunduu ih huleej bhd ygd iim uilmar zuil gargachihvaa 😥 bi odoo uilj bn onahguyu hha stglig min bodod daragin hsgig hrdn orulj ugurei jhshg :>>>> etsest n burig sehunes stglig n tat esvel jinny modelig gargaj ired gol dur bolgoy ntr zza :))))) jinhwan snar tugsguj ugurei bi uilmargui bn hahahahahahaha zza hrtaishu yaj iim zevuun2 sanaa olj hunii stglin utsig hunddug yum hhaha ulam sonirholtoi goy bolgoroi amjilt😚❤❤

Сэтгэгдэл бичих

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.