“I study in Seoul Art School II” ep1

image

SEOUL ART SCHOOL:

Багш- За хүүхдүүдээ маргааш Seoul Music Awards болно. Сургуулийн заншилаар энэ удаагийн авардсд манай анги очих ээлж…

Хүүхдүүд- Еээххх Тиймэээ

Багш-Тэгэж их баярлах хэрэггүй. Ердөө 5 хүүхэд л явна.

Хүүхдүүд- Өөө  “уулга алдана”

Багш- Явах хүүхдүүдийг сугалаагаар шийднэ. Бас зугаацахаар яваагүй болохыг санаарай. Явж байгаа хүүхдүүд тайзны арын хэсэгт ажиллах ба тоглолтын бэлтгэл ажил зэрэгтээ танилцана. Сайн судлаад эргэж ирээд явж чадаагүй хүүхдүүддээ тайлбарлаж өгнөө гэж найдаж байна.

*  *  *

Big Hit entertainment:

Менежир: Яаа Ким Тэхён, чи ингэж зөрүүдлээд хаа холдох юм? 

Тэхён: 

Менежир: Одоохон явж тоглолтондоо бэлдэхгүй юу? 

Тэхён: Хан менежирийг ирэх хүртэл тоглолт ч байна уу, юу ч бай би хаашаа ч хөдлөхгүй

Менежир:  Хан менежир халагдсан!!! Энийг би чамд хэд хэлэх ёстой юм бэ? Чамайг ингээд байх юм бол би Хан менежир та хоёрын холбоог олонд зарлачихана шүү!

Тэхён: Тэг л дээ, БигХитд л их хэцүү зүйл болох байхдаа.

Менежир: Тэгэж бодож байвал чи андуурч байна даа. Нэг муу менежир хүүхэн гайгүй энтэртайнментд ажилд орсон биш бүр даварч залуухан аидолуудыг нь эргүүлсэн гээд л ойлгуулчихна. БигХит ч яахав иймэрхүү юмнаас цэвэрхэн нэрээ татаад сурчихсан. Харин хөөрхий Хан менежир л хэцүү байдалд орж дахин ажилд орох нь юу л болдог болдоо. . . 

Тэхён менежирийн хэлсэн үгэнд бууж өгөхөөс арга байсангүй. Тэрээр бухимдан дуу бичлэгийн өрөөний хаалгыг салж унатал нь савж хаан Seoul Music Awards-д бэлдэхээр хамтлагынхан руугаа явлаа.

Шюга: Аеешш дахиад л уу? Одоо мартаж үз л дээ!

Жин Шюгаг нудран долоовор хуруугаараа амаа дарна.

Хөүп: Тэгэж л үхчих гээд байгаа юм бол гэрт нь очиж уулз л даа.

Тэхён: Саяхан нүүчихсэн гэсэн. Энэ ч гэсэн удирдлагуудын хийсэн хэрэг байх

Рэпмонстер: Тэгээд л би чамд “Эртхэн зайгаа барь” гэж хэлээ биз дээ!

Тэхён: Аххххх
Тэрээр хана түшин явган сууж, бачуурсандаа үсээ зулгаан сэгсийлгэнэ.

Харин энэ үед Seoul Art School-д :

Багш: За тэгэхээр хүүхдүүд ээ. Одоо явах хүүхдүүдийн нэрийг зарлая.

Багшийг ингэж хэлмэгц хүүхдүүд дор бүрнээ залбиран, алгаа хавсарна.

Багш: Ий ШинХа, Хуан Нами, Сун Дэсун, Хан КиТэ болон Ким Юүгёом. За эдгээр хүүхдүүд явах болохоор маргааш өдрийн 2 гэхэл дормынхоо үүдэнд бэлэн байна шүү.

Би: ахх энэ удаа бас л чадсангүй “бувтнах”

Юүгёом: Багшаа “гараа өргөх” Би тэртээ тэргүй энэ удаагийн авардсд хамтлагтайгаа оролцоно. Тийм болохоор би өөрийнхөө оронд  Ким Жиэг явуулж болох уу?

Багш: Тэр чиний л дур. Тэгвэл Ким Жиэ маргааш 2цагаас бэлэн байгаарай! 

Би: О.ойлголоо

Багш: За тэгвэл ингээд ангийн хурал дууслаа. “Багш ингэж хэлэн ширээн дээрх бичиг цаасаа аван ангиас гарлаа”

Хүүхдүүд: Вүаа Жиэ ч азтай юмаа!

Би: Юүгёом, баярлалаа.

Юүгёом: Зүгээр дээ, төрсөн өдрийн бэлэг гээд л бодчих. 

Би: Миний төрсөн өдөр маргааш гэдгийг яаж мэдсэн юм?

Юүгёом мөрөө хавчин, цүнхээ хүзүүндээ өлгөн ангиас гарлаа.

       * * * 

Хүүхдүүдийн хүсэн хүлээсэн өдөр болж бүгд өдрийн 2 цаг гэхэд дормынхоо үүдэнд цуглацгаасан байв.

Багш: За бүгд бэлэн үү? 

Хүүхдүүд: Тийм ээ  “орилох”

Багш: за тэгвэл автобусанд сууцгаа, Харин явж чадаагүй хүүхдүүд гоншигоноод байлгүй ая зохиох даалгавараа хийцгээ!

Seoul National Even Tower:

: Аливээ гэрэлтүүлэгээ нэм!

: Палкатыг бага зэрэг доошлуул

: А3 хэсгийг илүү тодруул

Тоглолт эхлэхээс өмнө энэ газар тайван суух хүн үгүй бөгөөд бүгд дор бүрийн ажилдаа ухаан жолоогүй гүйнэ. 

Багш: За хүүхдүүдээ тэгэхээр энэ бол…

:Тэнд юун хүүхдүүд вэ? Алив ажилд саад болоод байна холдоцгоо!

Багш: Аан юу заа. Хүүхдүүдээ хэдүүлээ түр арын өрөөрүү орцгооё.

Хүүхдүүд амаа ангайн ийш тийш харан тоглолтын бэлтгэл ажил хийж байгаа хүмүүсийг биширцгээнэ.

: Алив тэр охин. Хөөе

Би: Би юу “өөрлүүгээ заах” 

: Тийм ээ тийм нааш ир

Дуудсан стапп эмэгтэй дээх очин

Би: Уучилаарай би туслах ажилчин бишээ, Seoul Art School-ийн сурагч

: Уучилаарай. Гэхдээ чамаас өөр хүмүүс бүгд завгүй байна. Энэ усыг тайзны арын B26 гэсэн өрөөрүү оруулаад өгөөч.

Би: аан юу нөгөө “түгдэх” Заа

Бакеттай усыг тэвэрсээр тайзны арын В26р өрөөний үүдэнд ирэн

Би: Энэ одоо юу вэ? Тоглолтын бэлтгэл ажилтай танилцахаар ирсэн юм уу, цалингүй цагийн ажил хийхээр ирсэн юм уу?  “бувтнах”  кхмм гэж хоолойгоо зассаар өөрөөний хаалгыг нээхтэй зэрэгцүүлэн
Би: УС АВЧИРЛАА. . . 

Би[[Өөө гоод энэ чинь юу вэ?]]

Өрөөнд хувцасаа солин цээж нүцгэн байх 7 залуу өдөөс минь харан гацчихана тэр.

Гэнэт ухаан орон нүдээ гараараа таглан
Би: Уучилаарай. Би юу ч хараагүй шүү гэж түгдчин хэлчихээд усыг нь хазар тавин хаалгаар нь хар хурдаараа гаран
Би: Хүүүүүүү “ависгаагаа гаргах”

Нөгөө талаас БиТиЭсийн залуус гацсан хэвээр байснаа
Хөүп-Сая юу болчихов?

Жимин: Аешшш Миний. . Миний

Шюга: Яачихав даа 

Жимин: Ойрд GYMдээ яваагүй байхад тэр миний унжсан гүзээг харчихлаа шдээ. .  Аххх новш новш  “Жимин шалан дээр хэвтэн, тарвалзана” 

Бангтаны залуус хийж байсан зүйлээ үргэлжлүүлэн

Хөүп: Хха сүртэй шдээ

Жимин: Чиний амнаас яаж наад үг чинь гарч чадаж байнаа? . . . Ингээд Пак Жиминий карер нуран уналаа  “хоёр гараараа шал тулан таазруу үхлийн харцаар харах” 

Шюга: За боль, боль

Тэхён: Гэхдээ тэр юу ч хараагүй гэчихээд яагаад уучлалт гуйгаад байгаа юм “зивүүнээр мишээх”  Би бэлэн болчихлоо гараад хүлээж байя. 

(Зохиогчийн талаас)
Жиэг стаппын зараалд явчихаад ирэхэд ангийн багш болон хүүхдүүд алга байв. Тэр хажуугаар зөрөх хүмүүсээсээ асууж сурагласан боловч түүнд хэлж өгөх завтай ч хүн байсангүй.

Утастай байсан бол багш юмуу хүүхдүүдийн нэгэнрүү залгах байсан ч Seoul Art School ухаалаг утасыг хориглодог. Шалтгаан нь сурагчид нэг нэгнийгээ папараццидах вий гэсэн болгоомжлолоор. . .

Жиэг ийн бодох зуур хэн нэгэн мөрийг нь тогшилоо. Эргэж харвал
Тэхён: Арт сургуулийн сурагч уу? Багш чинь тэнд байналээ. Намайг дагаад яваарай.

Жиэ: Юу, аан заа. Баярлалаа

Тэхён: Чамайг баярлуулах гээгүй болохоор тэгэж хэлэх хэрэггүй дээ “амандаа шивнэх”

Тэхён бол жинхэнэ Trouble Maker . Тэр одоо ч гэсэн менежирээ уурлуулахын тулд л Жиэг хууран, дагуулж явж байгаа нь энэ.

Тэд явсаар харанхуй өрөөнд орж ирэхэд Жиэ сая л Тэхёны хэлсэн худлаа болохыг мэдэн гарах гэхэд Тэхён түүний гарнаас зууран ханаруу шахахад
Жиэ:Холд! Ойртвол орилчихно шүү

Тэхён: Хүн туслая гэж байхад ингэж муухай аашилж болно гэжүү?

Тэхён улам ойртоно. Тэр зүгээр ээлжит хэрэгээ тарьж менежирээ бухимдуулах зорилготой ингэж байгаагаас Жиэд хар буруу санаж муу зүйл хийх гэсэнгүй.

Тэхён: Нэр чинь хэн билээ. Ахтайгаа танилцаж мэнд усаа мэдэлцвэл ирээдүйд чамд л . . . 

Хэн нэгэн Тэхёны хойноос ирэн түүнийг цохин унагаалаа.
Би: Ю.Юүгёом

Юүгёом: Чи зүгээр үү?

Би: “толгой дохих”

Юүгёом: Тэгвэл явцгаая

Тэхён унасан чигтээ уруулаа арчингаа
Тэхён: Муу новш чинь!

Тэхён босож ирэн Юүгёомруу гараа далаасан ч Юүгёом амжиж хамгаалан, зөрүүлээд Тэхёныг цохин
Юүгёом: Тоглолттой юм байна гэж  бодоод солгой гараараа цохилоо шүү новш минь! 

Юүгёом: Явцгаая гэж хэлэн Жиэгийн гарнаас хөтлөн харанхуй заалыг Тэхёнтэй орхилоо.

5 thoughts on ““I study in Seoul Art School II” ep1

  1. Ээ т.т яана вэ Тэхён, Юүгёом 2 гол дүр юмуу ахх уг нь гоё ч гсэн аймар хэцүү бнаа т.т Тэхён Хан хэн ч билээ тэрэнтэй тийм холбоотой бсиймуу ашш ер нь энэ Тэхён албаар ингээд Жиэг ингэсэн юмуу эсвэл ингээд сурчихсан юмуу ТоТ тгэд ер нь миний мэдэрч байгаагаар Тэхён Жиэ 2 яг нийлэх бхаа тгэд яг Юүгёом Жиэд сн бхаа эдр😂😂 хэрвээ тм бол Юүгёомтой ч нийлж болох л юм хха =]]

Сэтгэгдэл бичих

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.