“I study in Seoul Art School II” ep2

image

Тэр өдрөөс хойш 7н хоног өнгөрчээ. Тэр оролцсон нэвтрүүлэг тв шоу зэрэгтээ юу ч болоогүй юмшиг гэнэн төрх гаргадаг нь бүр дургүй хүрмээр. Болдог бол бүх фэнүүдэд нь үнэн төрхийг нь илчлэх юмсан.

Тэр өдөр Юүгёом амжиж ирээгүй бол гэж бодохоор л хамаг биений шар үс босно.

Сургуулийн коридорт автоматаас машинаас ундаа авахаар зогсож байтал хажуугаар өнгөрөх хүүхдүүдийн ярианд зог туслаа.
-Чи нээрээ сонссон уу? Өнөөдөр орой болох төгсөлтийн хурал дээр БиТиЭс ирнэ гэсэн.

-Юу? Үнэн юмуу?

-Тийм ээ, БиТиЭс хамтлагийн магнэ нь сургуулиа төгсөж байгаа тэгээд л баярын хурал дээр нь тэд хамтлагаараа ирнэ.

-Солиормоор юм! Эртхэн явж үс зүсээ янзлаад бэлдье

Би-Ээ бурхан минь,  Эд нар яагаад ийм гэнэн юм бээ. Наад яриад байгаа хүмүүс чинь үнэндээ . . . “Бувтнах”

Сүүлийн хичээлийн хонх дуугарч хүүхдүүд нир хийн бужигналдана.
Ангийн үүдээр орж ирэх охин амьсгаагаа даран, бидний анхаарлыг татахын тулд:
-ХҮҮХДҮҮДЭЭ, ХҮҮХДҮҮДЭЭ

-ахх бүгдээрээ чимээгүй Намюүг нэг юм хэлэх гээд байх шиг байна.

Би- Бас өнөө БиТиЭс нь биз “бувтнах”

Эцэст нь нэг юм бүгд түүнд анхаарлаа хандуулахад өнөөх охин үргэлжлүүлэн ярьж эхэллээ.

-Доор захиралын тушаал бичиг гарчихаж!

-Ямар тушаал?

-2 сарын 1н гэхэд ямарч энтэртайнмент, медиа, компанины харьяалалгүй хүүхдүүдийг сургуулиас гаргана гэж байналээ.

Бүгд- О.О юу?

– 2сарын 1н гэхээр ердөө 3хан хоногийн дараа юу

-Яаж гурван хоногийн дотор…

-Аешшш, орой БиТиЭс-н ах нар ирнэ гээд баярлаж байхад энэ одоо ямар гээчийн мэдээ вэ?

Ангид чимээгүй байдал ноёрхож бүгд л дор бүрнээ бодол болон сууна. Хаа нэгтээ зарим нь доголон нулимс унагахад найзууд нь түүнийг тайтгаруулахыг хичээнэ.

Би ч бас тэдний адил сургуульдаа үлдэхийн тулд юу хийж болох талаар толгойгоо гашилгана. Гурав хоногийн дотор яаж энтийн харяалалтай болох вэ? 

Бүгдийг ийн сууж байтал Юүгёом ухас хийн босож цүнхээ шүүрч аван мөрлөөд ангиас гарлаа.

-Ахх тэр ч сайхан юм аа. Энттэй, хамтлагтай, дэбүт хийчихсэн. . .

Өдөрхөн л дуу шуу болж байсан хүүхдүүд орой дотуур байрлуугаа ирэхдээ ханд нь дарагдсануу гэлтээ царай алдацгаажээ.

Хэн нэгэн бугуйнаас минь татах хүртэл би ч мөн ухаангүй шахам бодолд автаж байлаа.
Би: Юүгёом??

Юүгёом: Надтай хамт нэг тийш явах хэрэгтэй байна.

Тэр намайг хөтөлсөөр хүүхдүүдээс зайдуу газар ирж
Юүгёом- Жиэ, манай энтэртайнментийн долоо хоногийн шалгаруулалтын бүртгэл эхэлчихсэн байгаа гэхдээ бүртгэлийн дуусах хугацаа өнөө орой. Тэгэхээр хоёулаа амжиж чамайг тэрэнд бүртгүүлье.

Би: Амжих юм уу? Би юу ч бэлдээгүй шд ээ

Юүгёом: Зүгээр дээ чи чадна. Хамгийн сайн дуулдаг дуугаа л дуулчих.

Тиймээ одоо зүгээр санаа алдаж сууснаас энийг хийх нь зөв юм байна. Юуны магад тэнцчих ч юм билүү.

Бид хамтдаа дотуур байрандаа ирэн хувцасаа сольж өмсчихөөд JYP энтийг  зорихоор гарлаа.

Юүгёом: Бэлэн болчихсон уу

Би: Тийм ээ

Юүгёом: Өө нээрээ захирлаас тодорхойлолт авах хэрэгтэй. Бүртгэлийн материалд хавсаргана.

Биднийг сургууль руу ороход өнөөх баярын хурал нь эхэлсэн бололтой үүдээр нь баглаатай цэцэг барьсан хүмүүс зогсох бөгөөд тэдэн дунд БиТиЭсийн гишүүд ч мөн байхыг харлаа.
Аль болох нүүрээ нуухыг хичээж үсээ урдруугаа оруулан дальдчина. Гэхдээ Юүгёом хажууд минь байгаа болохоор айх айдас тайвширлаар солигдоно.

Зохиогчын талаас:
Юүгёом Жиэ хоёрыг  ингэж явахад Тэхён аль хэдийн тэднийг таниад амжижээ.

Тэр хажуудаа зогсох сургуулийн ажилтанд: Тэхён: Тэр охиныг хэн гэдэг билээ.

: Тэр сурагч уу? Ким Жиэ

Тэхён: Энд сурдаг юм уу? 

:Тиймээ гэхдээ ямарч энтэртайнментд харяалалгүй хүүхдүүдийг сургуулиас гаргах захирлын тушаал гарсан. Тэр ч мөн харяалалгүй хүүхдүүдийн нэг л дээ.

* * *
 
JYP-д бүртгүүлэх материалаа өгөөд Юүгёомтой хамт хүлээж сууна. Удалгүй бүртгэлийн ажилчин гарч ирэн
: Та хоёр ч амжиж ирлээ шүү. Би яг бүртгэлээ дуусгаад явах гэж байлаа. Тэгэхээр Ким Жиэ маргааш 11н цагт ирж шалгаруулалтандаа ороорой.

Би: За. Баярлалаа. Гэхдээ хариу нь хэзээ гарах юм бол? 

:Маргааш шалгаруулалт дуусаад хоёр цагийн дараа гарчихнаа.

Би: Баярлалаа “бөхийх” 

:Зүгээр дээ, надаас илүү Юүгёомд л баярла. Тэр үдээс өмнө надруу ярьж бүртгэлийн цагийг сунагахыг гуйсан юм. 

* * *

Харин нөгөө талаас :

БиТиЭсийн амралтын өрөөнд шуугиан ихтэй ба чанга хөгжим тачигнаж бангтаны залуус Жонгүүкийн төгсөлтийн баярыг тэмдэглэнэ.

Жимин: За май, одоо чи сургуулиа төгссөн болохоор ууж болноо гэсэн үг.

Рэпмон: Аливээ юу ч үлдээж болохгүй шүү!

Жимин Рэпмон хоёр Күүкийг   архиар шахах бол тэдний хажууд Хөүп Күүкийн сурлагын дүнтэй гэрчилгээг харан
Хөүп: Яа! Жон Жонгүүк чи математиктаа 80 аваад байх даа яадаг юм!! Энэ чинь хичнээн чухал хичээл билээ дээ. Чиний насан дээр би . . .

Хөүп Күүкийн төгсөлтийн баяр дээр ч тэр яг л эцэх эхийн зөвлөгийн гишүүн шиг байсан. Тэр байдал нь одоо ч гараагүй бололтой үргэлжлүүлэн Күүкийг зэмлэнэ.

Хөүп: Пүүү дуулаачийн голч дүн нь 3,2  гэнүү? ядаж 3,5 ч хүрдэггүй юмуу? Ээ гэгээн эцэг минь! Би чамайг алтан магнэ гэж хэлж байсан үгээ буцааж авлаа.

Залуус ихэнх нь тасаржээ. Хөүп л ганцаараа яншиж суух ба түүний уулга алдалт нь чанга хөгжимийг давж,  энтээр нэг сонсогдоно. 

Мөн огт согтоогүй нь ганцхан Тэхён бөгөөд тэрээр хундагатай вискигээ барин цонхоор ширтэн зогсоно.  

Өвлийн цас зөөлнөөр бударч хотын гэрэлд гялбана.

Тэхён хундагатай вискинээсээ ахин нэг балгачихаад:
Тэхён: Ким Юүгёом, Ким Жиэ.  . . Тиймээ хүүхдүүдээ ахаасаа хариугаа авах бэлтгэлтэй л байгаарай даа. Ах нь тэр цохилтын чинь хариуг хэдэн зуу нугалаад явууламц  “тэр зивүүнээр амандаа ийн шивнээд үргэлжлүүлэн вискигээ ууна”  

Jyp or Bighit?  Та нарын бодолыг сонсоё? 

6 thoughts on ““I study in Seoul Art School II” ep2

  1. Ээ т.т Тэхён ер нь тгэд болохгүй гар бололтой тмүү? Үгүй бздээ тэ? ТоТ ямар хэцүү юмбэ Тэхёныг анх удаа л ийм дүрээр уншиж байгаа болохоор сэтгэл аймар тавгүй бна✌🏻️😂🙈 би %даа Бигхит-ийг дэмжиж бна гэхдээ JYP ч дээр юмуу гэхдээ л Бигхит зза😂

Сэтгэгдэл бичих

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.