“I study in Seoul Art School II” ep3

image

Нар мандахтай зэрэгцэн Юүгёомтой хамт JYP-г зорьлоо. Юүгёом фэнүүдтэйгээ таарч болохгүй учир бид хувийн такси хөлслөх хэрэгтэй.

JYPэнт:

Би: Бурхан минь! Би энэ энтэртайнментд үлдэхийн тулд шаланд нь 108 мөргөсөн ч бэлэн байна.

Юүгёом инээн: Хэрэггүй дээ би чиний духыг өвтгөхийг хүсэхгүй л байна шүү.

Бид цааш  шалгаруулалтын хариугаа сонсох танхимруу явна.

Юүгёом: Баяртай мэдээ сонсоно гэж найдаж байна. Би бэлтгэлрүүгээ явахгүй бол болохгүй нь. Хариугаа сонсчихоод надруу залгаарай.

Би: Ойлголоо. баярлалаа Юүгёом.

Юүгёом: зүгээр дээ! За баяртай.

Тэр нааш харан далласаар булан тойрон бэлтгэлийн байрлуугаа явлаа.

Удалгүй би болон хэд хэдэн оролцогчид танхимд байраа аван хариугаа сонсохоор стапп эмэгтэйг  хүлээнэ.
Удалгүй бидний хүлээж буй хүн ч орж ирлээ.

Тэр микээ аван: Тэгэхээр цаг зав, хөдөлмөр хүчээ үрэн байж шалгаруулалтанд оролцсон  та бүхэнд маш их баярлалаа. Муу хариу сонссон ч сэтгэлээр битгий унаарай! хүн бүхэнд авьяас байдаг гэдэг дээ. . .

Хүмүүс бүгд амандаа залбиран өнөөх эмэгтэйн үгийг хичээнгүйлэн чагнана. 

:Тэгэхээр тэнцсэн хүний нэр бол . . .Ий Ина, Ким Жиэ

Би: Б.би “өөрлүүгээ заах”  Т. ТИЙМЭЭ, ТИЙМЭЭ БИ ТЭНЦЧИХЭЖ ТИЙМЭЭ БИ ЧАДЛАААА ВҮҮҮХҮҮ

Баярласандаа танхим дүүрэн орилох боловч надаас бусад нь тэнцээгүй дээ бухимдаж надруу зэвүүцсэн харц шулуудана. 

Харин эхний тэнцсэн охинд ямар ч сэтгэлийн хөөрөл алга! Эсвэл тэр хэтэрхий их баярлаад шокнд орчихсон юм болов уу??  

Удалгүй стапп эмэгтэй өнөөх охин бид хоёрыг дагуулан JYP-гийн оффисийн байрлуу явцгаалаа.

Энэ хоорондоо баяртай мэдээгээ Юүгёомд дуулгахаар түүнрүү зурвас бичээд амжив.

Биднийг төв оффисруу орж ирмэгц өөдөөс танил төрхтэй эмэгтэй инээмсэглэн угтлаа.

Би: Хэн билээ? Харсан л царай байна даа. . . Ааан Мисс Эй хамтлагийн Мин?? “Амандаа бувтнах”

Мин бидэн дээр ирэн өнөөх настрингүй охиныг тэврэн: Эгчийн дүү ирчихсэн үү? Чамайг хүлээж байлаа. Алив би чамайг Сүжи, Пак захирал 2той танилцуулья! Яваандаа чиний карер өсөхөд тус болох хүмүүс. . .

Бурхан минь! Тэгэхээр тэр арын хаалгаар тэнцсэн байхнээ. Шударга бус юм. . .Би ийм зүйлийг үзэн яддаг!! 

Стапп: Түр амарч бай! Ахлахууд хуралдан чиний  цаашдын үйл ажиллагааг төлөвлөнө. 

Би:Ойлголоо.

:Жиэ!!! 

Би: Юүгёом.

Юүгёом: чамайг хаа сайгүй хайлаа шүү

Стапп:Ингэхэд та хоёр үерхэж байгаа юм биш биз??
Тэр нухацтай гэхчинь ийн асуухад бид хоёр нэгэн зэрэг: ҮГҮЙ ЭЭ!!

Би: Бид зүгээр л найзууд, тэр надад туслаж байгаа юм.

Стапп: Ххэ Ойлголоо, сандрах хэрэггүй дээ. За би явлаа. Цаг хагасын дараа хүрээд ирээрэй Ким Жиэ

Би: За

Зохиогчийн талаас: 
Найзууд. . .Энэ үг Жиэгийн амнаас гарахад Юүгёомын сэтгэл хэрхэн өвдсөнийг тэр мэдсэнгүй. Тэглээ гээд эннээс өөр хариу байхгүй гэдгийг мэдэх хэрнээ өөрийгөө яагаад ингээд байгааг Юүгёом ч ойлгохгүй байлаа. 

Тэд мөхөөлдөс долоон JYPд сэлгүүцэн явах ба Юүгёом хаа нэг Жиэгээр тоглоом тохуу хийхэд Жиэ мөрлүү нь хөнгөхөн цохино. Тэд яг л хосууд шиг харагдаж байлаа.

Харамсалтай нь тэдний энэ жаргалтай төрх булангийн цаанаас чимээгүй ширтэх хэн нэгэнд уур хилэн үзэн ядалт төрүүлж байгааг тэдний хэн нь ч мэдсэнгүй.

Удалгүй стаппын хэлсэн цаг ч болж Жиэ оффисийн төв дээр ирлээ.

Стапп:Өө Жиэ ирчихсэн үү?

:Энэ охин юм уу?

Стапп: Тиймээ

Би:Сайн байцгаана уу?  Ким Жиэ гэдэг. Seoul Art School-д сурдаг.

:Ийшээ суу

Стапп: Тэгэхээр Ким Жиэ бидэнд чамд хэлэх маш чухал зүйл байна. Долоо хоногийн шалгаруулалтанд ороод тэнцсэн хүмүүс дадлагажигч траины гэсэн нэрээр явдаг. Чи өмнө энийг сонсож байгаагүй байх. Тэнцсэн оролцогчид албан ёсны траины болохоосоо өмнө ямар нэгэн аидол дээр дадлага хийдэг.

Би: Дадлагааа??

Стапп: Тиймээ, Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр сонгогдож очсон аидол уран бүтээлчээ дагаж юу хийж байгаа, ямар цагийн хувиараар ажилдаг зэргийг мэдэж 3н сарын турш тухайн аидолоо дагаж явах юм л даа. 

Би: Тэгэхээр би сургуулиа яах юм?

Стапп:Санаа зоволтгүй дээ чи долоо хоногийн 4 өдөр л дадлагаа хийнэ. Бид сургуультай чинь яриад зохицуулчихнаа.

Би: Тэгээд би ямар аидол дээр дадлага хийх юм?

Стапп: Тэр тал дээр л бид жаахан асуудалтай болчихлоо. 2PM үйл ажиллагаагүй байгаа, Miss A Сүжигээс бусад нь дадлагажигч траины авдаг ч Мин өнөөдөр тэнцсэн нөгөө охиныг өөрийн дадлагачигчаар авсанаар тэд бүгд дадлагажигчтай болж байгаа юм. Харин TWICE GOT7-ны хувьд тэд дэбүтээ хийгээд 2жил болоогүй байгаа. Дадлагажигч траинытай болохын тулд дэбүтээ хийгээд 2жил болсон байх хэрэгтэй юм л даа.

Би:Тэгээд би. . .  

Стапп: Тийм болохоор бид чамайг охин компани болох БигХитрүү дадлагад явуулхаар шийдлээ.

Би: Бигхит гэхээр БиТиЭс????

Стапп: тиймээ, хэрвээ чи энийг зөвшөөрөхгүй бол бусад дадлагажигч траины нар барьцаад асуудал үүсгэх байх л даа. Эсвэл чи сайн дураараа хасагдаж болно.

Би: Б.Би зөвшөөрч байнаа

Стапп: Ашгүй минь. Бид чамайг татгалзах нь л гэж айж байлаа шүү.

Болсон явдал:

Юүгёом Жиэ хоёрыг булангийн цаанаас ажиглаж байсан хүн TWICE Мина  байлаа. Тэр анх бэлтгэгдэж байхдаа Юүгёомтой дотно найзууд байсан бөгөөд сүүлийн жилүүдэд тэдний харилцаа хөндийрч тэд бараг зүс мэдэлцэх хүмүүс болж байгаа юм. Мэдээж Мина энэ бүгдэд Жиэ буруутайгаар санаж байгаа.

Мина оффисийн хажуугаар өнгөрөхөд Стапп эмэгтэйн Жиэгийн талаар ярьж байхыг сонссон нь энэ том асуудалыг бий болгож.

Стапп: Ким Жиэ Юүгёомтой гайгүй дотно байсан. Тэглээч Got7 дэбүтээ хийгээд 2жил болоход ердөө л сар гарангийн хугацаа үлдэж.

:Тэгвэл бусад бэлтгэгч, ажилчидын амыг дараад Ким Жиэг Юүгёом дээр дадлагажуулья

Мина: Юу Юүгёом дадлагын траины авах хэрэг үү?

Бүгд: О.О Мина?

Мина: Тэгвэл би ч гэсэн дадлагажигчтай болмоор байна.

:Мина нөгөө юу л даа

Мина: Яасан?? Бидний аль альнийх нь дадлагажигч авах хугацаа болоогүй байхад яагаад ганцхан Юүгёомд дадлагажигч өгөх гээд байгаа юм.

:Гэхдээ Мина өөр дадлагажигч авах хүн байхгүй байна шүү дээ.

Мина: Тэгвэл. . . Надад нэг санаа байна.

:Юу юм ?

Мина: Тэрнийг БигХитрүү явуулж болох юм. Битиэсийн ихэнхи гишүүд дадлагажигчгүй байгаа.

:Нээрээ БигХит болох юм байна.

Мина: Манай ах тэнд ажилдаг, өндөр тушаалтай. Хүсвэл яриад өгч болох л юи. . .

Оройн 20н цаг SEOUL ART SCHOOL-ын дормд :

Юүгёом ч тэр Жиэ ч тэр хэн хэн нь ийм зүйл болно гэж төсөөлсөнгүй.

Юүгёом: Би Пак захиралтай ярих болохоор БигХитрүү явж болохгүй шүү.

Би:Юүгёом хэрэггүй дээ. Тэртээ тэргүй чи надад зөндөө тусалсан.

Юүгёом: Тэгээд би чамайг Тэхён мэтийн араатан шиг амьтад байдаг газарлуу явуулах ёстой  юу?   “Тэр чанга дуугаар хашгачина”

Би: Пак захирал та хоёрын дунд асуудал болж чамд төвөг удмааргүй байна. Тэглээч бурхан гэж байдаг л бол би Тэхёноос өөр гишүүний дадлагажигч болно. Тэгэхээр битгий санаа зов.

Юүгёом уурандаа хана өшиглөн Жиэг дотуур байранд нь орхиод гарч явлаа. 

Шөнийн 23н цаг:
JYP ENT:

Юүгёом хамтлагийн ах нартайгаа бэлтгэлийн өрөөндөө шар айраг ууж суух ба Жиэгийн асуудалд толгойгоо гашилгаж байв. 

Шөнийн сар тэнгэрт мэлтийж цонхоор тусах туяа нь өрөөг гэрэлтүүлнэ.
Шөнийн 23н цаг өнгөрсөн учир дотуур байрны журмын дагуу бүх гэрэл унтарсан байх ёстой. Тийм учир Жиэ сарны гэрэлд юм хумаа бэлдэж шинэ энтэртайэментд очих бэлтгэлээ хийж байгаа нь энэ.

Би: BIGHIT чамайг надад ээлтэй байнаа гэж найдая.

Жиэ амандаа ийн бувтанасаар орондоо орон хэвтмэгцээ зүүрмэглэх нь тэр. . . 

3 thoughts on ““I study in Seoul Art School II” ep3

Сэтгэгдэл бичих

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.