“I study in Seoul Art School” ep12 Энэ хүү чинь хэн билээ

image

– WE GOT MARRIED season 38. Дүбл 1
Ready action!!

Сэүн- Сайн байна уу? Эксо Сэүн

Би-сайн, сайн байна уу? YG траины Им Бүри

Найруулагч- STOP!! Яа Им Бүри үгээ чанга хэл, тэгээд бас Сэүн харц чинь анх уулзаж байгаа хүнээ харж байгаа юмшиг байх хэрэгтэй байна.

Би, Сэүн- ойлголоо  “толгой бөхийх”

Энэ бол Бид гэрэлсэн шоуны зураг авалт эхлэж байгаа нь. . .

Нар бүүдгэрч мандан хөнгөн салхи сэвэлзсэн Сөүлийн үдэш Намсан цамхаг  дээр хөл хөдөлгөөн ихтэй. Цамхагын гадуур хүрээлэн зогсох фэн охидууд, дотор шоуны зураг авалтаа хийх ажилчид болон жүжигчин Сэүн Бүри нар…

Тэд зохиолын үгнээс өөр үг хоорондоо солилцсонгүй. Камернаас гадуур харц тулгарахдаа бие биегээсээ дальдчина.

Арав, хорин удаа нэг зүйлээ ахин ахин давтсаар эхний дугаарын зураг дууслаа.

Найруулагч- За бүгдээрээ сайн ажиллаа. Дараагын зураг авалт маргааш Хан мөрний эрэгт дугуйтай зугаалах байгаа. Сэүн Бүри маргааш өглөө 6 гэхэд ирээрэй.

Сэүн- за найруулагч аа

Бүри- өглөө 6??? Одоо цаг шөнийн 1 болж бай. . .

Үгээ хэлж дуусаагүй байхад Ян захиралын даатгаж явуулсан мэнэжир амыг минь дарах нь тэр.

* * *

Өдөржин биеээ барьсаар байгаад гар хөл салж унах нь. Сэүн ч мөн адил мэнэжир туслах нүүр будагч нартайгаа хамт машиндаа сууна. Тэр ЭсЭм энтрүү явж байгаа бололтой машин нь гэрлэн дохион дээрээс Ганнамруу явах чиглэлрүү эргэлээ.

Харин би зовсон ч, жаргасан ч, өвдсөн ч, баярласан ч байж байдаг дотуур байрлуугаа явлаа.

Нам гүм, харанхуй кордор, цэмбийтэл хураасан хоёр ортой том ч биш жижиг ч биш өрөө.

Ядарч байсан ч гэсэн тэрнээс илүүтээгээр гэрээ бас аав ээжийгээ санаж байна. Өмнө ингэтлээ санаж байгаагүй юмсан. Инсо ч байхгүй, Сэүн ч байхгүй, Жинван ч алга. Ганцаардсанаасаа болоод л гэрээ санаад байгаа байх.

Унтахаар хэвтсэн ч нойр хүрч өгсөнгүй. Инчонд байдаг гэртээ очихоор дуудлагын такси дуудчихаад урт зузаан куртик, ороолт малгай нүдний шил маскаа зүүгээд өрөөнөөсөө гарлаа.

Дотуур байрны гадаа таксигаа хүлээн зогсох зуур ямар нэг энтийн сурагч нь ирж байгаа бололтой гялгар хар машин ирэх ба бүх цонх нь хар тээнтэй, жолоочоос бусад суудалын цонхондоо хөшиг унжуулсан байв. 

Дотроос нь 6, 7н залуус бууж ирэн бие биетэйгээ баяртайгаар салах ёс гүйцэтгээд хоёр нь үлдлээ.

-Бүри??? 

дуугаар нь л таньлаа. Жинван байна.

Жинван- ийм орой хаачих гэж байгаан?

Бобби – сайн уу? Шоу амжилттай юу.

Би-сайн, шоу дажгүй ээ. Харин гэрлүүгээ явдаг юм уу гээд л

Жинван- ямар нэгэн юм болоо юу?

би- үгүй ээ, ойрд аав ээжтэйгээ уулзсангүй бас шинэ энт.д орсон гэдэгээ ч хэлээгүй болохоор очих хэрэгтэй байх гэж бодоод

Жинван- юугаар явах гэж байгаа юм?
Би- дуудлагын такси дуудчихсан одоо ирэх байх

Бобби- хөөе орьё л доо, өдөржин бэлтгэлтээ байгаад ядарч үхлээ.

Жинван- Чи орж бай, би Бүриг хүргээд өгье

Бобби, Би- О.О айн?

Би- зүгээр ээ би ганцаараа явчихна чи орж амар

Жинван- харанхуй шөнө дуудлагын такси ч гэсэн аюултай шдээ, чамайг YGгийн траины гэдгийн мэдчихвэл бүр ч . . . Тийм болохоор би цуг явья.

Жинван үүрч байсан хоёр мөрөвчтэй цүнхээ Боббируу шидчихээд – чи унтаж бай.

Бобби ч байрлуугаа орлоо такси ч ирлээ.

2 цаг явсаар Инчонд ирэн гэрийнхнийхаа ажилуулдаг кофе үопын гадаа ирэхэд гэрэл нь асаалттай, дотор нь авга ах аав эмээ ээж байх нь тэр.

Гэрийнхнийгээ санасныг ч хэлэхүү хэнтэй явж байгаагаа ч мартан гүйн ороод ээжийгээ тэвэрлээ.

Бүгдийнх нь нүд орой дээрээ гарч

Тэд- Бүрияа??

Ээж  духан дээр минь үнсээд – миний охин зүгээр үү? аяүү ямар их тураа вээ

Би- мм. Зүгээр. Та нарыгаа санаад

Аав- миний муу охины бондгор хацар нь хаачаа вэ “хацар дээр үнсэх”

Эмээ- алив эмээ нь үнэрлье

Гэрийнхандаа үнсэж өнгүүлж үнэрлүүлэн эрхэлнэ. Тэд ч бас намайг нэлээндгүй санаж.

Авга ах- ингэхэд энэ хүү чинь хэн бэ?
Ахыг ингэж хэлэхэд л хойно зогсох Жинваныг саналаа.

Би-аан. Юу энэ нөгөө юу

Тэд намайг гацаж түгдчихийг хараад жоготой харцаар надруу ширтэн

Ээж- миний охин зүгээр дээ, бид ийм юмыг ойлгох болсон

Би-ю. Юу ойл.ойлгоно гэж “ээрэх”

Жинван- сайн байна уу Намайг Жинван гэдэг. Бүритэй нэг энтэртайнмент.

Авга ах- аан. Одоо л саналаа энэ чинь YG гийн шинэ хамтлагын дуучин
Эмээ- Аан тийм, тийм хөгжимийн нэвтрүүлэг дээр Бүрид баярлалаа гээд хэлээд байсан хүү мөн байна.

Гэрийхан маань намайг аидол болохын тулд урлаг  уран сайханаар бэлддэг болоод ч тэр үү энэ талын мэдлэг мэдээлэл зузаан.

Аав- Бүри чи чинь ЭсЭмд байсан биш билүү

Би- мм тэр нөгөө

Ээж-аеү хөгшөөн охин маань ирчихээд байхад эхлээд  гэртээ оруулан хооллох хэрэгтэй юм бишүү

Эмээ-тийм ээ. Тайлан тооцоогоо маргааш дуусгая. 

Манай гэр кофе шопынхоо дээд давхарт байдаг.
Бид гэрлүүгаа орон ээж гал тогооны өрөөнд хоол хийж эхэллээ. 

Аав- хөгшөөн орой болсон байна хоол хийгээд хэрэггүй бидэнд жимс арилгаад  өгөөч

Ээж-за. Одоохоон

Цаг шөнийн 4 болоход л бидний яриа дуусаж өрөө өрөөндөө орон унтахаар хэвтлээ. 

Жинван надтай явж байгаа зочин болохоор миний өрөөнд, орныхоо урдуур шалан дээр олон давхар гудас давхарлан ор засаж өглөө.

Би- өнөөдөр баярлалаа

Жинван-зүгээр дээ, танай гэрийнхэн чинь их сайхан хүмүүс байдаг юм байна. Бас чи нэлээн эрх хүүхэд байна шүү 

Харин нөгөө талд Сэүн бэлтгэлийн өрөөныхөө шалан дээр цүнхээ дэрлэн цамцаа нөмрөн унтана. Мэнэжир нь түүнийг дотуур байранд нь хүргэж өгөхийг хүссэн ч тэр Бүриг амраахын тулд энд унтаж байгаа юм. Учир нь Бүри бүхэл өдөржин өөрийнх нь хажууд биеэ барьж байгааг Сэүн мэдсэн хэрэг.
Тэд өнөөдөр яг л танихгүй хүмүүс шиг байсан нь Сэүнийг улам эмзэглүүлж байв. 

Өглөө:
6:00 . Хан мөрний эрэгт зураг авалтын багийнхан цугларч гэрэл стчек, камер зэрэгээ байрлуулна.

Найруулагч бухимдан нааш цааш холхин, YGгийн мэнэжир түүнийг тайвшируулахаар урдуур хойгуур нь гүйнэ. Учир  нь мэдээж хэрэг гол дүрийн жүжигчин буюу Сэүний поринер ирээгүй хэрэг.

8н цаг болж Бүри Жинвантай хамт таксинаас буун хар эрчээрэй гүйнэ.

Амьсгаадсан хоёр зураг авалтын газар дээрээ ирэхийг Сэүн харан дотор нь дахиад бачуурч эхэллээ.

Сэүн Бүригийн гарнаас хөтлөөд Жинванаас холуудуулан нүүр будагч дээр аваачина.

Найруулагч  Бүригийн хажууд ирэн
– ЯА ИМ БҮРИ ЧИ ХЭДЭН ЦАГТ ИРЖ БАЙГАА ЮМ, БҮТЭН ХОЁР ЦАГ ХОРЬ ГУЧААД АЖИЛЧИН ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙГӨӨ  ГАНЦХАН  ЧАМАЙС БОЛЖ АЖИЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХҮЛЭЭГЭЭД  БАЙЖ БАЙЛАА

Би- уучилаарай найруулагч аа миний буруу.

Найруулагч- ДАХИЖ ХОЦРОХ ЮМ БОЛ ШОУГ ЗОГСООНО ОЙЛГОВ УУ. ХЭРВЭЭ ШОУ ЗОГСОХ ЮМ БОЛ ХЭДЭН ХҮН ЦАЛИНГАА АВЧ ЧАДАХГҮЙ ХООЛГҮЙ ХОЦРОХ ЮМШИГ БАЙНА.

Би- уучилаарай. Дахиад хоцрохгүй ээ

Жинван Бүрид туслахаар найруулагч дээр очих гэсэн боловч Сэүн түүнийг түлхэн зогсоож

Сэүн- одоо чи яв. Чиний хэрэг энд байхгүй.

Сэүн Жинванд дургүй. Шалтгаан нь тэр хичээлийн хоёрдах өдөр Бобби Жинван хоёрын ариун цэврийн өрөөнд ярьж байсан яриаг нь сонссон учираас  (( за энэ тухай 2р хэсэг дээр байгаа шүү))

Тэр одоо Бүриг Жинванаас салгахын тулд юу ч хийхэд бэлэн байна.

8 thoughts on ““I study in Seoul Art School” ep12 Энэ хүү чинь хэн билээ

Сэтгэгдэл бичих

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.